мэдээ

Хакухо нулимс унагав


Их аварга Асашёорюv Д.Дагвадорж зодог тайлах болсноо єчигдєр албан ёсоор мэдэгдсэн билээ. Монгол Улсын Хєдєлмєрийн баатар, Мэргэжлийн сумо бєхийн их аварга Долгорсvрэнгийн Дагвадорж єєрийн багш Такасаго ояката болон менежер Акихиро Ичимияа нарын хамт энэ тухайгаа Мэргэжлийн сумо бєхийн холбооны Удирдах зєвлєлийн гишvvдийн хурал эхлэхийн ємнє мэдэгдсэн юм. Энэхvv гэнэтийн мэдэгдлийн дараа буюу єчигдєр орой Монголын бусад сумочид их аварга Асашёорюv Д.Дагвадоржтой уулзжээ.

Хакvхо М.Даваажаргал хэлэхдээ “Би их харамсч байна. Vvнээс хойш би сумогийн дэвжээнээ ганц Хакухогийн ємнєєс бус, Асашёорюvгийн нэг хэсэг болж барилдах болно” гэжээ. Харин Сумогийн холбооны ерєнхийлєгч ояката Мусашигава “Харамсч байна. Ёкозунагаас ийм шийдвэр хvлээж авч байгаадаа Сумогийн холбооноос уучлалт гуйя” хэмээн хэлжээ.







Японы сумо Монголын их аваргад ялагдлаа
Дотоод мэдээ


Єчигдєрхєн бид бvхний сонорт "Их аварга Дагвадорж зодог тайлжээ" гэсэн цєєхєн боловч товч тодорхой сэтгэл эмтэлж, зvрх зvссэн мэдээ хvрсэн билээ. Хvн бvр л худлаа байлгvй дээ, Vнэн vv, Яагаад ийм зvйл болчив оо гээд бvгд харамсаж, муу сайн япончуудын хийсэн ажил гээд л тvvнийг хайрлаж хvндэлж явдаг бvх хvмvvсийг "шок"-нд оруулсан vйл явдал єрнєєд байна. Надад vнэхээр харамсалтай байна, шуудхан хэлэхэд тvvнийг ийм байдалд оруулсан хvмvvст vнэхээр дvргvй ч хvрч байна. Саяхан би Монголынхоо мэдээллийн хэрэгсэл болон гадаадын сайтууд дээр тавигдсан Дагвадоржынхоо тухай бичлэг болон зургуудыг дахин дахин хараад єєрийн эрхгvй уйллаа. Ямартай ч та бvхэндээ єєрийн vзсэн харсан мэдээллvvдийг багцлан эх сурвалжын хамт хvргэе. МЖБХ-ны ерєнхийлєгч Х.Баттулга сайдын хэлснээр "Японы сумо Монголын их аваргад гутамшигтайгаар ялагдлаа" гэдгийг дахин дахин давтмаар байна.



Амьд домог Асашёорюv, эх оронд чинь агаар нь тачигнасан омголон євєл болж байна.


Сэтгvvлч миний бие их аварга Д.Дагвадоржтой монголчуудынхаа халуун цусыг лугшуулсан ярилцлага хийж, уншигчдаасаа єндєр vнэлгээ авч билээ. Японы сумогийн ертєнцийг эзэрхийлэн дагуулсан алдарт их аваргын дотоод ертєнцийг нээж, хамтдаа омогшиж, хамдаа уярч, хамтдаа асч байсан тэр vеийн бичлэг єдєржин сэтгэлд хєврєв. Их аваргыг маань шахаж хавчсаар байсан довтолгоо чинээндээ тулж, зодог тайлах мэдэгдлийг хийхэд хvргэжээ гэх муухай мэдээ хvлээж авснаас хойш зvрх тийн булиглав. Аварга бид хоёрын ярилцлагын нэгэн хэсэг ийн vргэлжилж байсан санагдана. 

 -Сумогийн холбоо тодорхой хэмжээний уналтад орсон vед монгол Ёкозvна тєрж, маш том сэргэлт авчирсан. Мэдээж энэ бол бидний бахархал. Гэхдээ сумо vзэхээр ирсэн тэр олонлог дотор таныг ялахад талархахгvй хэсэг байдаг. Хашгираад л, зэрлэг монголыг алаад єг гээд л. Тэдний тэр хашгираан таны чихэнд ирдэг vv?
-Тэр бол намайг ирлэдэг бас нэг єгєгдєхvvн л дээ. Тэд хашгирдаг. Аймаар бvдvvлэг хашгирдаг. Бvдvvлэг гэж шууд хэлэхэд бас хаашаа юм бэ дээ. Яахав дээ, хvн нэг тийм vзэн ядсан єнгєєр хашгирдаг ш дээ. Надад тэр хашгираан ирдэг.

-Тэд гэхдээ єєрчлєгдсєн vv. Эсвэл єрсєлдєєн юм болохоор vvрд тийм байх юм болов уу?
-Юу гэж єєрчлєгдєх юм бэ. Vvрд мєнхийн зvйл шvv дээ. Би танд нэг дурсамж яръя. Гурван жилийн ємнє 11 сарын башё Фvкуокад болсон. Кайогийн нутаг л даа. Би Кайог ялсан. Бас рекорд эвдсэн. Жилийн нийт барилдаан зургаан башё нийлээд 90 барилдаан болдог. Би 84 ялчихсан байсан. Дээр нь бvтэн жилийн тvрvv авчихсан. Хэн ч миний хажуугаар ороогvй. Дээр нь рекордыг эвдээд, долоон башё дараалан тvрvvлсэн. Надад бол бас том нервний асуудал л даа. Тэгээд барилдаандаа орлоо. Тэнд байгаа бvх хvн Кайо Кайо гэж орилоод л. Саяын болдог Монгол башё шиг л юм болсон. Бvгд орилолдоод. Би ийм vед нэг зvйлийг аймаар боддог ш дээ. Би нээрээ эх орондоо байсан бол миний ард тvмэн яг та нар шиг ингэж миний тєлєє хашгирна шvv дээ гэж. Намайг тэд минь яаж дэмжиж байх бол доо гэж…(хэсэг дуугvй суув) Энэ бол миний л тавилан. Тэгээд л дэвжээн дээр байж байсан чинь яг миний єлмий хавьд тэр дор нэг ногоон цамцтай япон хvн суучихсан, намайг хараад уйлж байсан. Тэр хvний нулимс асгараад л байсан. Намайг Монгол улсын гавъяат тамирчин болж байхад манай Ерєнхийлєгч Багабанди гуай хэлж байсан юм. Биеийн хvчээр нэгийг ялна. Ухааны хvчээр мянгыг ялна гэж.

-Тийм ээ, таныг гавъяатын тэмдэг зvvж байх агшныг сурвалжилж байсан?
-Яг тэгж хэлж байсан тээ.

-Тэр ногоон цамцат таны тєлєє уйлж байсныг та мартдаггvй юм байна. Тэгэхээр та тэр ард тvмний хайрыг нь бас авсан гэсэн vг. Дэвжээний дор уйлж суусан ногоон цамцтын нулимс таныг гэсэн хайр?
-Тэгэлгvй яахав. Барилдаан болсон. Кайог би ялсан л даа. Гэхдээ тэр зрителийг бvгдийг нь ялна гэдэгт л миний гаргасан хvч оршиж байгаа юм шvv дээ. Тэгээд би ногоон цамцат руугаа харсан. Ногоон цамцат бид хоёр хоёулаа л уйлсан даа. Чи бид хоёр ялсан шvv гээд. Харцаараа л бие биедээ хэлж байгаа юм.

… Ярилцлагын маань энэ хэсэг миний санаанаас огт гардаггvй. Нvд нь ялимгvй чийгтсэн их аварга ємнє минь хvнээрээ, сэтгэлээрээ, ямар нэгэн хаалт халхавчгvй сууж байсан. Сэтгэл зvйн ийм орчинд vvссэн яриа vнэтэй байдаг. Тийм ч учраас санаа сэтгэлийн гvнд тэр чигээрээ хадгалагдан vлддэг биз ээ.
...

Ийнхvv Японы мэргэжлийн сумогийн ертєнцєд шинэ хуудас нээж, vзэгчгvй болсон vндэсний спортыг нь сэрээж сэхээж єгсєн, агуу дээд амжилтуудын эзэн их аварга   єнєєдрєєс эхлэн арлын японы дэвжээн дээр єєрийн орон зайг vлдээн, зодог тайллаа. Зvгээр ээ, дєнгєж 29 настай их аварга. Цэл залуу, омог тєгєлдєр аварга шvv дээ.
Vсээ цавуудаж боочихоод, ємд гутал ч ємсєєд явах эрхгvй, эрээн даавуун халад шиг юм углачихаад тэдний эрхээр тэгж явахын оронд талын монголдоо тавтай морил. Морио унаад, салхиа залгиад давхи. Єєрийн чинь унасан шороо, єлгийдєж авсан эх орон чинь шvv дээ.
 Та єєрєє ярьсан даа. 
…Энэ чинь миний эх орон шvv дээ. Салхиар нь алгадуулж, бороонд нь норж ганцаараа алхах хичнээн сайхан бэ. Євлийн тэр тэсгим хvйтэн агаарыг би аймаар санадаг. Гараад л амьсгалахад єєдєєс  уур цан сэвшээд л. Би хvйтэнд маш дуртай гэж. Тэгээд бас …
Хvлээсэн сэтгэлд минь ойртож харагдаад
Хєндийг туулсан нутгийн зам аа
Хvvгээ vдээд хоцрох ээжийд
Ханисаад vлдэх аяны харгуй
Нутгийн зам нуруутай
Нуган vрдээ ханилгаатай…
Зовлон жаргал ээлжлэн хєврєєд
Зураг тєєрєгтэй нутгийн зам аа
Зvрх догдлон таньдаа очиход
Зєрєг жим нь тодрох харгуй… гэж дуулах дуртай биз дээ. Ирээд дуул, бас уйл…
Амьд домог Асашёорюv, эх оронд чинь агаар нь тачигнасан омголон євєл болж байна,
Яг таны дуртай…